МИАТ компанийн онгоц буулт хийж байхдаа аянганд цохиулжээ

2023-11-03 3464 0

Өчигдөр буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 2-нд МИАТ ТӨХК-ийн ОМ162 аяллын нислэг БНТУ-ын Истанбул олон улсын нисэх буудалд буулт хийж байхдаа аянгад цохиулсан байна. Иймээс аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу агаарын хөлөгт зайлшгүй хийх ёстой техникийн үзлэг шалгалтыг хийжээ.

Үзлэг, шалгалтаар ямар нэгэн хохирол гараагүй бөгөөд тус агаарын хөлөг нислэг үйлдэх техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна гэсэн дүгнэлтийг инженер техникийн ажилтнууд гаргажээ.

Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ162 аяллын нислэг Истанбул олон улсын нисэх буудлаас орон нутгийн цагаар 09:00 цагт хөөрч, Улаанбаатар хотод 22:05 цагт буухаар төлөвлөсөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10