Хотын даргын “Авлига хороолол”-ын хоёр блокийг нураах захирамжийг шүүхээс түдгэлзүүлжээ

2023-10-21 3688 0

Хотын дарга асан Д.Сумъяабазар “Авлига хороолол” хэмээн алдаршсан “Aqua Garden” хотхоны хоёр блокийг голын ай сав газрын хамгаалалтын бүсэд барьсан хэмээн албадан нураах захирамжийг өнгөрөгч наймдугаар сард гаргасан.

Гэвч барилгын гүйцэтгэгч болох “Эм энд Жи констракшн”  компани хотын даргын захирамжийг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн.  Нийслэлийн захиргааны хэргийн шүүх өчигдөр энэ асуудлаар хуралдаж, уг захирамжийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.

“Aqua Garden” хотхоны зарим хэсгийг албадан нураах захирамж гарсны дараа ч тус компани барилгын ажлаа хэвийн үргэлжлүүлж, гадна фасадаа хийж байгаа тухай хэвлэлүүд  мэдээлсээр байсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10