Л.Оюун-Эрдэнэ: Ирэх онд нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.долларыг давна

2023-10-19 3470 0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхэллээ.  УИХ-аар ирэх оны төсвийн хуулийг хэлэлцэх болсонтой холбогдуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулга хийв.

Тэрбээр “2023 онд олон жил бугшсан далд эдийн засгийг ил болгох, авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлснээр Монгол Улсын ДНБ 62.4 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000 ам долларт хүрсэн. Улсын төсвийн орлого анх удаа 1.8 их наядаар давж түүнийг бид хамтдаа  төсөвт тодотгол хийж цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэхэд зарцуулсан. Эдийн засгийн өсөлт 6.4 хувьд хүрч, Хөгжлийн банкны эргэн төлөлт 1.4 их наядыг давж, Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Чингис бондын 1 тэрбум ам.долларыг өрийг бүрэн төлж барагдуулсан.

Улсын төсөв энэ жил оны эцэст анх удаа 1.8 орчим их наядаар давж, төлбөрийн тэнцэл анх удаа 530 орчим сая ам.доллараар давлаа.

Энэ амжилтад үндэслэж, ирэх оны төсвийн хуулийг хот ба хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжих суурь агуулгатайгаар боловсруулагдлаа. Ирэх онд эдийн засаг 7 хувиар өсч, ДНБ 74 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.долларыг давна гэж төсөөллөө.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөөгийн сэргэлтийг дэмжсэн, таван тойрог багц дэд бүтцийн төслийг эхлүүлж байгаа нь 2024 оны төсвийн гол онцлог.

Энэ хүрээнд аймгийн төвүүдийг аймагтай нь, мөн аймгийн төвүүдийг хилийн боомттой холбох 1300 км авто замын ажлыг эхлүүлнэ, Орон нутагт орон сууцжуулалт, төрийн албан хаагчдын цалингийн урамшууллын систем зэрэг бодлогыг хэрэгжүүлнэ” гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэл

2025-12-15

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 37 тамирчин эх орноо төлөөлөн оролцож байна

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 34 дэх удаагийн тэмцээн Вьетнам улсын Хо Ши Минь хотноо бол

2025-12-12