Чингис хаан музейн 9 давхарт 13 тонн жинтэй, 7 метр өндөр Чингис хааны шүтээн баримлыг байршуулна

2023-10-11 3646 0

Чингис хаан үндэсний музейн есдүгээр давхрын Чингис хааны хүндэтгэлийн танхимд 13 тонн жинтэй, 7 метр өндөр, 6.3 метр өргөн, 7 метр урттай Чингис хааны шүтээн баримлыг суурилуулахаар болжээ.

Энэхүү “Ёслол хүндэтгэлийн танхим”-аас гадна эртний нийслэл Хархорумд сүндэрлэж байсан “Мөнгөн мод”-ыг түүхийн сурвалжид тулгуурлан сэргээн босгох, 15-20 дугаар зууны Чингис хааны угсааны ноёдын танхимд 8х8 метр хэмжээтэй сүмийн хийцлэл хийх, музейн угтах шатны хананд чимэглэлийн ажил болон Чингис хааны намтрыг өгүүлэх хүүхдэд зориулсан виртуал өрөөг хөгжүүлж байгаа аж. 

Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж, давхар бүрд шинэ үзмэрээр баяжуулах дэглэлт хийж гүйцэтгэсний дараа арваннэгдүгээр сарын 14-ний өдөр музейг нээх аж.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07