Чуулганы танхимд нэмж тавих сандал ширээг Лаос улс бэлэглэнэ, харин цахим системийг шинэчлэхээр 12.6 тэрбумыг тусгасан

2023-10-10 3300 0

УИХ-ын дарга Г.Занданшатар төсвийн нээлттэй байдлын талаар мэдээлэл хийх үеэрээ “ирээдүйн гишүүд”-ийн сандал ширээний талаар дурдав. Тэрбээр, “Гишүүдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор шууд нэмэгдсэн зардал бараг байхгүй. УИХ-ын чуулганы хуралдааны сандал, ширээ 50-аар нэмэгдэнэ. Үүнийг Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсын парламент бэлэглэхээр болсон. Тус улсын Үндэсний ассамблейн дарга саяхан манайд айлчлах үеэр хоёр талын парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэсэн. Энэ ондоо эсвэл ирэх оны хоёрдугаар сараас өмнө сандал, ширээ орж ирнэ. Одоо ашиглаж байгаа сандал, ширээг мөн Лаос улсаас бэлэглэж байсан.

Харин микрофон, цахим системүүд урьд нь КОЙКА-гийн тусламжаар хийгдсэн. Одоо үүнийг нэмж үйлдвэрлэхээ больсон учраас шинэчлэх боломжгүй болсон. Тиймээс цахим системийг шинэчлэх ажил олон жил яригдсанаар ирэх онд шийдэгдэх болж байна. Энэ дүн төсвийн төсөлд багтсан байгаа. 12 тэрбум 669 сая төгрөгийг УИХ-ын цахим системийг шинэчлэхэд тусгасан. Энэ хүрээнд цахим систем, микрофон, тоног төхөөрөмжүүдийг шинэчилнэ” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Мега” төслүүдийг гацаанаас гаргах хуулийг энэ долоо хоногт батална

УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганаар “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай”

2026-05-04

Т.Аубакир: Уралдааны явцад 343 хүүхэд мориноос унаж, 5 нь хүнд бэртэл гэмтэл авсан 

Хаврын морин уралдаанууд эхэлж байгаатай холбогдуулан ГБХНХ-ын сайд Т.Аубакир хурдан морины уралда

2026-05-01

З.Мэндсайхан: Иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100 хувь буцаан олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын

2026-04-29