Токиогийн ОЛИМПЫН НААДМЫГ албан ёсоор хойшлууллаа

2020-03-24 1058 0

ОУОХ-оос албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, “ДЭМБ-ын мэдээлэл, учраад байгаа нөхцөл байдлын улмаас, Токиогийн олимпын наадмыг хойшлуулахаар боллоо. XXXII дахь зуны олимпын наадмыг 2021 оны зун зохион байгуулагдах болно” гэсэн байна. Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ, ОУОХ-ны тэргүүн Томас Бах нар Токиогийн олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах тал дээр ийнхүү санал нэгджээ.

Мөн ерөнхий сайд Шинзо Абэ “Коронавирусийн цар тахал дэгдсэнтэй холбогдуулан Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах миний саналыг ОУОХ-ны тэргүүн бүрэн дүүрэн дэмжсэн” гэж Томас Бахтай утсаар ярьсныхаа дараа сэтгүүлчдэд мэдэгджээ. Талууд Олимп болон Паралимпын наадмыг цуцлахгүй гэдэгт санал нэгдсэн байна.

Зуны олимпын наадам 124 жилийн түүхэндээ ганц ч удаа хойшлогдож байгаагүй бөгөөд 1916, 1940, 1944 онуудад дэлхийн дайнуудын улмаас бүр мөсөн цуцлагдаж байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10