НӨАТ-ын урамшууллыг 5 хувь болгож нэмэгдүүлэхэд иргэдээс санал авна

2023-10-10 3384 0

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр төсвийн нээлттэй байдлын асуудлаар төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ НӨАТ-ын урамшууллыг 5 хувь болгож нэмэгдүүлэхэд иргэдээс санал авна хэмээлээ.

Тодруулбал, тэрбээр “НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгож нэмэгдүүлэх саналыг МҮХАҮТ-ын өмнөх удирдлагууд болон CEO клубээс ирүүлсэн. МҮХАҮТ-аас ирүүлсэн саналын тооцооллыг Сангийн яамаар хийлгэнэ. Иргэдээс санал авч хэлэлцүүлэг хийнэ, холбогдох байгууллагуудыг оролцуулж мэтгэлцээн зохион байгуулна” гэсэн юм.

Сангийн сайд Б.Жавхлан өнгөрөгч 2022 оны дөрөвдүгээр сард НӨАТ-ын урамшууллыг сугалааг зогсоогоод, дараа нь буцааж сэргээсэн. Сугалааны тохирол шударгаар явагддаг эсэхэд иргэд эргэлзэж, түүний оронд буцаан олголтоо нэмэгдүүлэхийг хүсч, УИХ дахь сөрөг хүчний зүгээс НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох санал гаргаж байсан ч эрх баригч намаас дэмжлэг аваагүй. Харин энэ удаад МҮХАҮТ-аас гаргасан саналыг УИХ-ын дарга дэмжиж, Сангийн яамыг татан оролцуулахаар болсон, иргэдээс санал нь авна гэснээс үзвэл буцаан олголтыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа бололтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07