Б.Энхбаяр: Гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулдаг асуудал хэрээс хэтэрлээ

2023-10-07 2269 0

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах алба хаагчидтай уулзалт хийх үеэрээ гэмт хэргийн нууцыг задалдаг асуудалтай холбоотойгоор алба хаагчдад хандан үүрэг өгчээ. 

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: “Гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулдаг асуудал хэрээс хэтэрлээ. Хил хязгаар гэж бий тэр нь хүний эрх. Үндсэн хуульд зааснаар шүүхийн шийдвэр гараагүй байхад хэнийг ч гэмт хэрэгт буруутайд үл тооцож болно гэсэн зарчим бий. Энэ зарчим эвдэгдээд хэвийн үзэгдэл болсон байна.

Тийм учраас хууль сахиулах байгууллагын албан хаагчдын оролцоотойгоор, эх сурвалжтайгаар гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулдаг байдлыг нэн даруй таслан зогсоохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд үүрэг болгож байна. Энэ бол гэмт хэрэг. Энэ гэмт хэрэг одоогоор торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялтай.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг буюу хууль сахиулагчдын өөрсдийнх нь оролцоотой үйлдэгддэг, шалгагдаж байгаа хэргийн мэдээллийг задалдаг, задруулдаг асуудал дээр оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангаруулах саналыг УИХ-д оруулж, шийдвэрлүүлэх болно.

Хэрэв энэ асуудал таслан зогсоогдохгүй бол хууль сахиулагчдын энэ төрлийн гэмт хэргийг хариуцдаг бие даасан мөрдөн шалгах алба байгуулах саналыг цаашид гаргахыг үгүйсгэхгүй гэдгийг та бүхэнд сануулъя” гэсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31

Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулжээ

Монголчууд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш ноогдол ашиг авах асуудлыг 17 ж

2026-07-24