Жо Байдены нохой 11 хүнийг хазаж гэмтээжээ

2023-09-28 1551 0

АНУ-ын Ерөнхийлөгчийн нохойд зуулгасан хамгаалалтын ажилтнуудын тоо нэмэгдэн 11 болсон тухай CNN телевиз мэдээллээ.

“Есдүгээр сарын 26-ны үдэш тусгай албаны офицер ерөнхийлөгчийн нохойд зуулгажээ. Эмнэлгийн ажилтнууд түүнд шаардлагатай тусламжийг үзүүлсэн” хэмээн тусгай албаны төлөөлөгч Энтони Гульельми ярьжээ. Телевизийн мэдээлснээр, энэ хэрэг нь хоёр настай герман хоньч нохойны 11 дэх халдлага юм. Нохойг нэмэлт сургалтад хамруулах эсэх, цаашид ямар арга хэмжээ авах талаар CNN-ийн асуултад Тэргүүн хатагтайн хэвлэлийн төлөөлөгч Элизабет Александр “Цагаан ордны нутаг дэвсгэрт дасахгүй урьдчилан тааварлашгүй зан чанар гаргаж байгаа Коммандер нэрт нохойг энэ бүхнийг даван туулахад нь туслахын тулд үргэлжлүүлэн ажиллаж байна” гэж мэдэгджээ.  

Өмнө нь 7-р сарын 25-нд New York Post сонин Ерөнхийлөгчийн нохой хамгаалалтын долоон ажилтныг хазсан тухай бичиж байв. Нохойтой холбоотой хамгийн ноцтой хэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сард гарсан бөгөөд нэг хамгаалагч гар, ташаан тус газраа хазуулан орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн юм.

Ерөнхийлөгч Мейжор нэрт өмнөх нохой түрэмгий зан авир гаргасныхаа төлөө Цагаан ордноос хөөгдөж байв.

Эх сурвалж: Ийгл.мн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“The MongolZ” багийнхан өнөөдөр 19:00 цагаас “GamerLegion” багтай хүч сорино 

Өнөөдрөөс буюу 8-р сарын 20-ны өдрөөс Саудын Арабын Эр-Рияд хотноо эхлэх “CS2” тоглоомын Дэлхийн ц

2025-08-20

Хүй долоо худагт болж буй наадамд 256 хүчит бөх зодоглож байна

Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, "Их хурд-10" шигшмэл хурдан морьдын уралдаан, Монгол

2025-08-08

Самандын хүү цөөрмийг далай, довцогийг толгод болгох шидтэй

Цаанаасаа төрчихсөн хүн үнэхээр л ондоо байдаг юм билээ. Төрөлх нутгийнхаа 100 жилийн ойгоор Ардын ж

2025-08-05