Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

2023-09-27 1299 0

Цаг уур, орчны шинжилгээний газраас аравдугаар сарын агаарын дундаж температурыг танилцууллаа. 

Ирэх сард дундаж температур баруун болон говийн аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд баруун болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас харьцангуй бага тунадастай байх боловч, говийн аймгуудын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй аж. 

Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, агаарын температур сэрүүхэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарах төлөвтэй байна. 

Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан болон шороон шуурга шуурч болзошгүй тухай мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжийг (Хүүхдийн зуу) энэ долоо хоногийн амралтын өдрүү

2026-07-24

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22