Сэрэмжлүүлэг: 33 настай эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт угаартаж нас баржээ

2023-09-27 1105 0

Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдөр буюу өчигдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд 33 настай эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт угаартсан байдалтай амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.

Иймд, сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэдийг гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх, яндангаа хөөлөх, бүрэн шаталт дуустал яндангийн хаалтыг хаахгүй байхыг анхааруулж байна. Түүнчлэн пийшин зуухны цоорхой, цууралтыг шалгаж бөглөх, угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна

Өнөөдөр "Улаанбаатар метро", "Улаанбаатар трамвай", "Лаг шатаах үйлдвэр" төслүүдийн техник, эдийн за

2025-12-08

АҮЭБЯ: Шатахууны нөөц татан авалт, бүтээгдэхүүний хангалтад доголдол гарахгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас улсын хэмжээнд шатахууны тээвэрлэлтийн нөхцөл байдал ямар байга

2025-12-08

Залуу арслан Э.Батмагнай ЭХЭМҮТ-д зориулсан хандивын барилдаанд түрүүллээ

Монголын үндэсний бөхийн холбооноос “Сайн үйлсийн аян”-ыг дэмжих ажлын хүрээнд ЭХЭМҮТ-тэй хамтран ул

2025-12-08