М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасаж, цолны даваанд түүнд унасан бөхчүүдэд цол нөхөн олгоно

2023-09-27 1156 0
Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо өчигдөр хуралдаж Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал гаргажээ. Улмаар баяр наадмыг зохион байгуулах хороонд уг саналаа хүргүүлжээ. Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, допинг хэрэглэсэн нь тогтоогдсон тул М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасаж, түүнд цолны даваанд унасан бөхчүүдэд цолыг нь нөхөн олгох шийдвэр гаргасан байна. М.Бадарч хэдий өөрөө үгүйсгэж байгаа ч түүний сорьцоос метенолон гэх бүх цаг үед хориотой допингийн төрлийн бодис илэрсэн юм. Ингэснээр тавын даваанд түүнд өвдөг шороодсон Аймгийн арслан Б.Баянмөнх улсын начин, зургаагийн даваанд өвдөг шороодсон улсын начин Э.Даш улсын харцага, долоогийн даваанд унасан аймгийн арслан С.Сүхбат улсын заан, наймын даваанд унасан улсын аварга О.Хангай чимэг нэмнэ. Харин есийн даваанд унасан Улсын гарьд Ц.Бямба-Отгон улсын арслан болох юм.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07