М.Бадарч: Арбитрын шүүхэд хандаж эрхээ хамгаалуулна

2023-09-26 834 0

Энэ жилийн улсын баяр наадмын түрүү бөх М.Бадарчийн В сорьцын шинжилгээний хариу ирж, сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн болох нь бүрэн баталгаажаад байгаа. Ингэснээр түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хасаж, Улсын арслан цолыг нь хураах болж байгаа юм. 

Энэ талаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Үндэсний баяр наадамд түрүүлсэн улсын арслан М.Бадарчийн допингийн шинжилгээний хариу  ирсэн. Допингийн шинжилгээг өнөөдөр хяналттай өгч байгаа. Аливаа эд зүйл нууж, шинжилгээгээ солих ямар ч боломжгүй болсон. Хуучин малгай, дээлэндээ хийгээд ордог зүйл байсан юм билээ” хэмээсэн.

Харин улсын арслан М.Бадарч “Шинжилгээний хариутай санал нийлэхгүй. Шинжилгээний явцад процессын алдаа гарсан гэж үзэж байна” гэсэн байр суурьтай байгаа ба Арбитрын шүүхэд хандаж эрхээ хамгаалуулахаар төлөвлөсөн гэнэ.

Түүний ийнхүү Арбитрын шүүхэд хандах болсон талаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Салбар хороо хуралдах хуулийн зохицуулалттай. Солонгосын шинжилгээний багийг сонгож авдаг талаар Допингийн хорооноос тодруулах нь зүйтэй. М.Бадарч Арбитрын шүүхэд хандаж байгаа юм билээ, ямар асуудлаар хандсаныг нь мэдэхгүй. Үндэсний баяр наадмын салбар хорооноос шийдвэрээ гаргах байх. Энд арваад хүний бүрэлдэхүүн бий. Тэр хүн шээс сольсон гэж худал мэдээлэл түгээж олон нийтийг төөрөгдүүлэхээ болих хэрэгтэй. Баяр наадмыг татвар төлөгчдийн мөнгөөр зохион байгуулдаг. Тиймээс хариуцлагатай байх хэрэгтэй” гэлээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

2025-11-04

Утааг дрон ашиглан хянах туршилтыг хийж байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг буур

2025-10-30

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Агаар цэвэршүүлэгчдий

2025-10-30