Ж.Ганбаатар: Манай улс шатахууны хоригт орсон эсэх нь ойрын хоёр хоногт тодорхой болно

2023-09-22 610 0

Нийгмийн сүлжээнд цацагдаад буй “ОХУ-ын Засгийн газар дотоодын зах зээлээ тогтворжуулах үүднээс хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан дөрвөн орноос бусад бүх улс руу бензин, дизель түлш экспортлохыг түр хугацаагаар хориглоно” гэх мэдээлэлтэй холбоотойгоор УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ.  

Тэрбээр “Үүсээд байгаа асуудлын талаар товч мэдээлэл хийе. Өнөөдрийн байдлаар дизель түлш, бензиний нөөц хангалттай байна. Өчигдөр ОХУ-ын Засгийн газрын тогтоол гарсан. Тус тогтоол нь ОХУ-аас арилжааны дизель түлш, бензин экспортлохыг түр хугацаанд хориглох тухай юм. Уг тогтоолын гол агуулга нь, тодорхой нэр төрлийн дизель түлш болоод автобензиний экспортод хориг тавьсан талаар. Гэхдээ манай импортолж байгаа дизель түлш энэ хоригт багтаагүй байх гэж ойлгож байгаа. Энэ асуудлыг бид тодруулж байна. Харин АИ 92 болон АИ 95 авто бензин энэ хоригт орсон. 

ОХУ дотооддоо евро таван ангиллын автобензин хэрэглэж байгаа. Манай хэрэглэж байгаа нь евро 2. Тиймээс манай улс руу гаргаж байгаа автобензин тус тогтоолд хамаарахгүй байх магадлалтай. Энэ асуудлыг ойрын хоёр хоногт багтааж олон нийтэд мэдээлнэ. Түүнчлэн тогтоолд Засгийн газар хоорондын комиссын гэрээтэй бол тус хязгаарлалтад хамаарахгүй гэх өгүүлбэр бий. Манай хоёр улсад дээрх агуулга бүхий гэрээ байгаа. Тиймээс гэрээний хүрээнд тус улстай ярилцана. 

Гуравдугаар сараас эхлээд ОХУ-д дотоодын шатахууны үнэ нэмэгдсэн. Үнийг нь буулгах арга хэмжээг ОХУ авсан. Улмаар өчигдрийн тогтоолыг гаргасан. Оросын шатахуун борлуулагч аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ гадаад зах заалд гаргах сонирхолтой. Тиймээс хойд хөрш дотоод асуудлаа шийдвэрлэхийн тулд энэ шийдвэрийг гаргалаа гэж ойлгож байна. 

Роснефть компанитай бид олон цагийн турш ярилцлаа. Манай улс шатахууны зах зээлийнхээ 85-90 хувийг Роснефть компаниас авч байна. 2023 оны есдүгээр сарын 23-25-нд ОХУ-ын Төрийн думын дарга Монголд айлчилна. Энэ айлчлалаар шатахуун экспортын асуудлыг төрийн өндөр дээд түвшинд ярилцан тохиролцохоор асуудлыг бэлтгэж байна. Бид бүх түвшиндээ шуурхай ажиллаж, асуудлыг долоо хоногт багтаан шийдвэрлэнэ гэж найдаж байна” гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

П.Наранбаяр: Цэцэрлэгтээ хонхолзсон ходоодтой биш, цадсан хүүхэд гэртээ харьдаг сайн жишиг тогтоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас /2024.09.11/ гаргасан шийдвэрийг танилцууллаа. Өнөөдрийн хуралдаа

2024-09-11

Завхан, Баянхонгор, Архангай зэрэг аймгийн зарим суманд нойтон цас оржээ

Өнөөдөр буюу есдүгээр сарын 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр

2024-09-09

Хар-Ус нуурыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэж, батламжиллаа

Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүр

2024-09-09