“Хүүхэд хордсон”-той холбоотойгоор 18 дугаар сургууль цахимаар хичээллэнэ

2023-09-22 1035 0

Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн зургадугаар ангийн 21 сурагч толгой эргэж, бөөлжиж, суулгасан гэх шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандаад байгаа. Сурагчид “Монгол бизнес” дээд сургуулийн байранд хичээллэж байсан ба юунаас хордсоныг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө цахим хуудсаараа дамжуулан “Эхний ээлжид яаралтай арга хэмжээ авч сургуулийг түр хаагаад байна. Хордлого юунаас үүдэн гарсан талаар мэргэжлийн байгууллагууд л тодорхойлох тул газ гэх мэтээр таамаг дэвшүүлэхгүй байхыг хүсье. Дүгнэлт гартал цахимаар хичээллүүлэхээр болсон байгаа” хэмээжээ.

Хордлого илэрсэн гэх тухайн ангийг цагдаагийн байгууллага битүүмжлэн шинжилгээ хийж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10