Д.Сумъяабазар: Метроны эхний шугамыг 1.5 тэрбум ам.доллароор хийнэ

2023-09-20 737 0

Метроны асуудлын шийдэл гарц, санхүүгийн схемийн ерөнхий хэлэлцээрийг мэргэжлийн том компаниудтай өнгөрөгч зургаадугаар сарын 29-нд хийгээд буй.

Тэгвэл энэ талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Метроны эхний шугамыг 1.5 тэрбум ам.доллароор хийнэ гэж төлөвлөсөн. Нийслэлийн хүн ам хоёр сая хүрэх гэж буйтай холбоотойгоор иргэдэд нийтийн тээврийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Улаанбаатар хотын утаа, нийтийн тээвэр, эрчим хүчний дутагдал, гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах, хотын тойрог хурдны зам, зам байгууламж зэрэг асуудлыг цогц байдлаар шийдэх төлөвлөлтийг засгийн газрын хурлаар хэлэлцүүлэхээр тогтоолын төсөл өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн. 

Метроны эхний шугамыг шинэ нисэх онгоцны буудлын хурдны замаас эхлээд хотын төв рүү орон, хойшоогоо долоон буудал руу чиглэх байдлаар хийхээр төлөвлөж байна. Өмнө шуугиан болоод байсан LRT буюу газар дээгүүр явдаг хөнгөн галт тэргийг газар доогуур явуулах төлөвлөлтийг бэлтгэж байгаа.

Эхний танилцуулсан Техник, Эдийн Засгийн Үнэлгээ (ТЭЗҮ)-гээр 950 сая орчим ам.доллар нь нэмэгдээд 1.5 тэрбум орчим ам.доллароор метроны эхний шугамыг оруулахаар төлөвлөж байна. Гэвч энэ мөнгө нь улсын төсөв, нийслэлийн төсөв болон зээл санхүүжилтээс гарахгүй. Хүрэн нүүрсний ордын нөөцийг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж батлуулан, тус уурхайг Дорноговь аймагтай Улаанбаатар хот хамтран ашиглах чиглэлээр хөрөнгө оруулалтаа авч явах юм” хэмээлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15