Хөх нуурын малчин ээж, хүү хоёр БНХАУ-д “Улаанбаатарын үдэш” дууг 250 сая үзэлттэй болгожээ

2023-09-18 965 0

Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас Төвөдийн өөртөө засах орны Хөх нуурын малчин эмэгтэй түүний хүү хоёрын дуулсан “Улаанбаатарын үдэш” дууны клипийг Улаанбаатар хот болон хот орчимд хийж байгаа тухай мэдээллээ.

Монгол орны байгаль, соёл урлагийг сурталчлан таниулж буй ээж, хүү хоёрын хамтлаг БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран ажиллах саналуудаа хэлэлцэж, Монгол Улсын аялал жуулчлалын элч болон уран бүтээлдээ Монгол орны сайхан байгаль, зан заншил өв уламжлалыг тусган ажиллахаар болжээ.

Ээж Гензанг Жуама, хүү Данжен нарын хамтран дуулсан “Улаанбаатарын үдэш” дуу Tiktok зэрэг цахим орчинд 250 сая үзэлттэй бөгөөд Улаанбаатар хотод ирсэн тухай мэдээлэл нь БНХАУ-ын цахим орчинд цацагдсан даруйд 20 сая гаруй хүнд хүрсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

“Чамин Чука” тоглолт дээрээ 20 кг жинтэй дээлээр гоёжээ

Дуучин, СТА Э.Чулуунчимэг. “Хамгийн хөдөлмөрч”, “Хамгийн тууштай”, “Хамгийн олон удаа Монгол орноо т

2026-05-08

Сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Халтар царайт”-ын Стерлитад “хэт ойртсон” гэх шалтгаанаар цагдаад бороохойдуулж байжээ

Угаас хүн гэдэг амьтан хэн нэгнийг үлгэрлэн дуурайж басхүү хэн нэгний нөмөр нөөлгөөр өсөж өндийд

2026-04-28