Энэтхэг эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийж байна

2023-09-18 3466 0

“Цэнтрал Медикс” нь хавдрын эмийн компани бөгөөд 2016 оноос хойш Энэтхэг улсын тэргүүлэх зэргийн 20 гаруй салбар бүхий “Макс” эмнэлэгтэй хамтран ажиллаж, зургаан жилийн хугацаанд  70 гаруй монгол иргэнийг эмчилж эрүүл амьдрал, аз жаргалыг бэлэглэсэн юм.

“Макс” эмнэлэг голчлон элэг, бөөр шилжүүлэн суулгах, тархи нугас болон ясны хавдар, цусны хавдрын хагалгаа эмчилгээ хийдэг ба Монголын 20 гаруй иргэнд хагалгаа, эмчилгээг амжилттай хийж гүйцэтгэсэн байна.

2022 оноос эхлэн тус компани Энэтхэг эмч нарыг урьж авчран үнэ төлбөргүй үзлэг хийж байна. 2022 онд нийт 250 гаруй иргэнд үзлэг шинжилгээ хийжээ. Эмчлүүлэгчийг Энэтхэгт буусан цагаас эхлэн Монгол руугаа буцах хүртэл чанартай үйлчилгээг чин сэтгэлээсээ үзүүлж тусалж, дэмждэг тул эмчлүүлэгчид нь сэтгэл ханамж өндөртэй байдаг аж. Энэ жил Монгол туургатны ээжүүдийн холбоо ТББ-ын санаачлагаар НЗДТГ-ын дэмжлэг, Монгол дахь Шива Энэтхэг барааны дэлгүүрийн ивээн тэтгэлэгтэйгээр Энэтхэгийн 1-р зэрэглэлийн “Макс хелт кэйр вишали”-ийн эмнэлэгийн /Max health care vishali/ мэргэжлийн өндөр ур чадвар бүхий эмч нарын баг үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийж зөвлөгөө зөвлөмж өгөхөөр манай улсад ирээд байна.

“Макс вишали” эмнэлэг нь Энэтхэг улсдаа орчин үеийн шилдэг тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан, мэргэжлийн өндөр ур чадвартай эмч нартай бөгөөд үнийн уян хатан байдлыг барьж ажилладаг төдийгүй эмчлүүлэгчийн асран хамгаалагчийг эмчлүүлэгчтэй хамт байлгаж сэтгэл санааны тогтвортой байдлыг чухалд үзэж, анхаардаг давуу талтай. Тус эмнэлгийн тэргүүлэх зэргийн бүх төрлийн хавдрын эмч Ражиндр, нуруу нугас, тархи мэдрэлийн эмч Ришикиш, элэг цөс нойр булчирхайн эмч Бабадите нар 2023 оны 09-р сарын 18, 19, 20-ны өдрүүдэд 4-р эмнэлэг дээр иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоог 10-16 цаг хүртэл  хийж, зөвлөгөө зөвлөмж өгч эхэллээ.

Хаяг: БЗД-ийн Хавдар судлалын үндэсний төвийн хажууд. Утас: 8025-9983

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10