“Алтан баззер”-ын эзэн Б.Тунгалагтамир бүсгүй 10 дахь хүүхдээ өлгийдөн авлаа

2023-09-15 1114 0

“Монгол HD” телевизийн бүтээл “Авьяаслаг монголчууд” шоунаас “төрөн гарсан” олны танил эрхмүүд цөөнгүй бий. Тэдний нэг нь Төв аймгийн малчин бүсгүй Б.Тунгалагтамир. Шоуны тайзнаа “Авьяаслаг монголчууд” шоунд оролцох гэж хөгжилтэй бөгөөд урт замыг туулсан тухайгаа өгүүлж, “Үлэмжийн чанар” дууг сэтгэлд хүртэл эгшиглүүлснээр тэрбээр “Алтан баззер”-ын эзэн болж байсан билээ.

“Авьяаслаг монголчууд” шоунд 2016 онд оролцох үедээ зургаан хүүхэдтэй байсан малчин бүсгүй “Найман хүүхэдтэй болох” мөрөөдөлтэйгөө ярьж байсан. Тэгвэл тэрбээр хоёр хоногийн өмнө 10 дахь хүүхдээ өлгийдөн авсан байна.

Ийнхүү мянгат малчин Б.Эрдэнэбатынх таван хүү, таван охинтой өнөр өтгөн айл боллоо. Малчин, дуучин бүсгүйнхээ гэр бүлд сайн сайхныг хүсэн ерөөе.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Танилц: Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан арга хэмжээний хөтөлбөр

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ой буюу “Нийслэлийн өдөр”-и

2026-10-22

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10