Автобусны хөнгөлөлттэй картыг өмнө нь авч байсан оюутан E-Mongolia-аар захиалах боломжгүй

2023-09-14 930 0

Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч, оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр сард 44 удаа хөнгөлөлттэй зорчдог болсон. Энэ хичээлийн жилд автобусны хөнгөлөлтийн эрхтэй картын захиалгыг E-Mongolia платформоор өнөөдрөөс авч эхэллээ.

Зөвхөн их, дээд сургуулийн бакалаврын /дипломын/ болон бакалаврын өдрийн ангид шинээр элсэн суралцагчид, анх удаа тус картыг авах гэж байгаа тохиолдолд цахимаар захиалах боломжтой.
Шаардлага хангасан оюутнууд E-Mongolia гар утасны аппликэйшн болон e-mongolia.mn порталаар нэвтэрч “Оюутны автобусны карт захиалах” үйлчилгээг сонгон картаа захиалах юм.

Харин автобусны хөнгөлөлттэй картыг өмнө нь авч байсан оюутан дахин захиалахдаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд/НҮНТ/ хандах шаардлагатай. Оюутны мэдээлэл бүртгэгдээгүй тохиолдолд сургуулийнхаа сургалтын албанд хандан мэдээллээ шалгуулна.

Хөнгөлөлтийн карттай оюутнууд Umoney карт борлуулах, цэнэглэх гэрээт цэгүүд болон их, дээд сургуулиудад ажиллах явуулын цэг дээр очиж картаа идэвхжүүлнэ хэмээн НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07