Ж.Сүхбаатар: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг үргэлжлүүлэхгүй

2023-09-13 881 0

Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Автомашины улсын дугаараар хөдөлгөөнд хязгаартай оролцуулж байгааг үргэлжлүүлэх эсэхийг тодруулахад тэрбээр “Тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор нь хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг миний хувьд үргэлжлүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа. Хэдийгээр 10 хүнээс асуухад зургаа нь үргэлжлүүлэхийг дэмжиж байгаа ч удаан хугацаанд үргэлжлүүлэх боломжгүй. Хоёр дугаартай хүмүүс хөдөлгөөнд оролцож байгаа нь үнэн.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажил ид явагдаж байна. Ирэх долоо хоногт 100 автобус шинээр орж ирнэ. Түүний дараа 150 автобус ирнэ.

Зам, гүүрийн дэд бүтцийн ажил урьд өмнө хийгдэж байгаагүйгээр хийгдэж байгаа. Ойрын хэд хоногт Зайсангийн гүүр ашиглалтад орно. Арваннэгдүгээр сард Туулын гүүр ашиглалтад орно” гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07