Иргэд цалин, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээл голлон авчээ

2023-09-08 871 0

Монголбанкны холбооноос гаргадаг “Банкны салбарын тойм” судалгааны энэ оны эхний хагас жилийн үзүүлэлтийг өчигдөр танилцууллаа.

Банкны салбарын үзүүлэлт эхний хагас жилд өсөлттэй, нийт актив нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 11 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна.

Дээрх хугацаанд иргэд цалин, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээл голлон авчээ.

Инфляцын өсөлт удааширч, төгрөгийн ханш чангарсны улмаас төгрөгийн хадгаламжийн өгөөж, валютын хадгаламжийн өгөөжийг гүйцжээ. 

Мөн уул уурхай, худалдааны салбарт олгосон зээлийн хэмжээ буурч, үйлчилгээний салбарт өгсөн зээлийн хэмжээ нэмэгджээ. Барилга болон худалдааны салбарын зээлийн чанарт зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатайг тус тайланд онцолсон байна.  

Системийн нөлөө бүхий таван банк IPO гаргаж, 447 тэрбум төгрөг татан төвлөрүүлэн өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн байна. Хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцогчдын 2-3 хувийг гадаадын хөрөнгө оруулагчид эзэлжээ. Хэдийгээр эдийн засаг сэргэж байгаа ч уул уурхайгаас бусад салбарын өсөлтийг хангах орчин нөхцөлийг бүрдүүлэхгүй бол тогтвортой өсөлтийг хангаж чадахгүй талаар уг тоймд дурджээ. Цаашид Оюутолгойн гүний уурхайн олборлолт, түүхий эдийн бүтээгдэхүүний экспортын урсгал хэвийн байвал эдийн засаг өсөх төлөвтэй аж. Гэвч бусад салбарын сэргэлтийг хурдасган эдийн засгаа төрөлжүүлэхгүй бол БНХАУ-ын эдийн засагт гарч буй өөрчлөлт манай улсад сөргөөр нөлөөлнө гэжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10