Монголын хоёр бүтээл Бусаны олон улсын кино наадмын уралдаант хэсэгт шалгарчээ

2023-09-06 840 0

Азийн орнуудад зохиогддог кино наадмууд дундаа А зэрэглэлийнх гэж тооцогддог Бусаны олон улсын кино наадам нь 70 гаруй орны 200 орчим кино бүтээлүүдийг сонгон шалгаруулж, 14 хэсэгт нэр дэвшүүлдэг билээ. Уг кино наадам нь энэ оны аравдугаар сарын 4-13-ны хооронд болно. 

Энэхүү наадамд Монгол Улсаас найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” /If Only I Could Hibernate/ уран сайхны кино, найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” /Сity Of Wind/ уран сайхны кино тус тус “A WINDOW ON ASIAN CINEMA” хэсэгт албан ёсоор шалгарч, өрсөлдөх эрхээ авлаа.

Мөн тус уралдаант хэсэгт 16 орны бүтээсэн 30 уран бүтээл шалгарчээ.

Найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” /Сity Of Wind/ уран сайхны кино нь Венецийн олон улсын кино наадамд “ORRIZONTI” хэсэгт шалгаран олон улсад нээлтээ хийсэн юм. Тус уран сайхны кино нь Бүгд Найрамдах Франц Улсын “Аврора фильмс”, Монгол Улсын “Гуру медиа” компанийн хамтарсан төсөл юм. Мөн “Кино урлагийн дэмжих сан”-гаас 2022 онд зарлагдсан анхны төслийн сонгон шалгаруулалтаар дэмжигдэн, тодорхой хэсэгт санхүүгийн дэмжлэг авсан 11 төслийн нэг билээ.

Харин найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” /If Only I Could Hibernate/ уран сайхны кино нь тавдугаар сард зохион байгуулагдсан 76 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын “UN CERTAIN REGARD” төрөлд албан ёсоор нэр дэвшиж, олон улсад нээлтээ хийсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08

Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохи

2026-07-07