“Глобал удирдагч” дээд сургууль тусгай зөвшөөрөлгүйгээр эм зүйн мэргэжлийн элсэлт авч онлайнаар сургалт зохион байгуулжээ

2019-12-29 2513 0

“Глобал удирдагч” дээд сургууль нь “хуульд заасан тусгай зөвшөөрөл аваагүй, боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлсэн” гэх зөрчлийн шинжтэй гомдолд НМХГ-аас Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулжээ. Шалгалтаар тус сургууль нь “эм зүй”-н мэргэжлийн чиглэлээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлгүй атлаа 2018-2019 оны хичээлийн жилд тухайн мэргэжлээр сургуулийн захирлын тушаалгүйгээр элсэлт авч, сургалтыг онлайн хэлбэрээр сургалт зохион байгуулсан нь илэрчээ. Энэхүү сургалтад 50 гаруй иргэд хамрагдаж сургуулийн дансанд сургалтын төлбөр гэж тус бүр 2.500.0 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг тушаасан, БСШУСЯ-ны “Боловсролын мэдээллийн систем”-д бүртгэгдээгүй байжээ. Эдгээр иргэдээс 30 иргэнд 3 хичээлийн жилээр “Оюутны сурлагын дэвтэр”-ийг нээн хөтөлж, “Оюутны дүнгийн хуудас”-ыг тус бүрт нэг ижил хичээлийг сонгон судалснаар бөглөж баталгаажуулжээ. Сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 57 тоот “Оюутан шилжүүлэх тухай” тушаалаар дээрх 30 иргэнийг “эм зүй”-н мэргэжлийн чиглэлээр сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий “Энэрэл” дээд сургуульд шилжүүлсэн байна. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн харьяаллын дагуу шалгуулахаар Нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Тендер нэрээр төсвийг цөлмөгч нарт хариуцлага тооцъё

Нийслэлийн хамгийн урт гүүр гэх тодотголтой олны нэршсэнээр Яармагийн гүүр буюу албан ёсны хэллэгээр

2025-06-25

Элсэлтийн шалгалтын хуваарь болон зохион байгуулах байршлууд

2025 оны Элсэлтийн шалгалт (ЭШ) өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-ны 10:00 цагаас түүхийн хичээлээр

2025-06-18

Энэтхэгийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагуурыг олжээ

Энэтхэг улсын Ахмедабад хотод Их Британийн нийслэл Лондон хотыг чиглэн ниссэн зорчигч тээврийн Бои

2025-06-18