Санхүүгийн зохицуулах хорооноос Улаанбаатар хотын бонд гаргах зөвшөөрлийг олголоо

2023-09-05 564 0

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль, тогтоомж, журамд нийцүүлэн Улаанбаатар хот 500 тэрбум хүртэлх төгрөгийн бондыг нийтэд санал болгохоор төлөвлөөд байгааг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны есдүгээр сарын 1-ний 427 дугаар тогтоолоор зөвшөөрчээ.

Зөвшөөрлийн тогтоолыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнд гардуулан өглөө.

Татан төвлөрүүлсэн хөрөнгийг НИТХ-ын тогтоолоор баталсан нийслэлийн төсөвт заасан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд зарцуулах бөгөөд улирал тутам холбогдох тайланг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэх юм.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Нийслэлийн бонд нь Монгол Улсын анхны орон нутгийн бонд гэдгээрээ онцлогтой. Хөгжлийн тодорхой хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүднээс Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд бонд гаргаж, зах зээлд санал болгоход бэлэн боллоо. Бид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр болоод санхүүжилтээ холбогдох журам, хуулийн дагуу тухай бүр нь тайлагнах болно” хэмээлээ.

Ийнхүү Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хөрөнгийн эх үүсвэр татан төвлөрүүлэх зорилго бүхий тав хүртэлх жилийн хугацаатай бондыг олон нийтэд арилжаалах ажил эхэлж байна. Бонд гаргах замаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр нийслэлийн төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зэрэг стратегийн томоохон ач холбогдолтой төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

2025-11-04

Утааг дрон ашиглан хянах туршилтыг хийж байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг буур

2025-10-30

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Агаар цэвэршүүлэгчдий

2025-10-30