Улсын гарьд Ц.Бямба-Отгоны цолыг Ланд-300, хоёр ба дөрвөн өрөө байраар мялаажээ

2023-09-04 922 0

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүрлэсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Ц.Бямба-Отгон цолны мялаалга наадмаа хийлээ.

Өвөрхангай аймгийн төвд болсон уг мялаалга наадамд тус аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, УИХ-ын гишүүд, бизнесменүүд хамтран улсын гарьд Ц.Бямба-Отгонд Ланд-300 автомашин бэлэглэжээ. Мөн Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар хувийн хэвшилтэй хамтран хоёр өрөө байр, “Нутгийн буян” групп 114 мкв дөрвөн өрөө байр бэлэглэсэн байна.

Түүнчлэн гарьдын төрж өссөн Төгрөг сумын ард иргэд, нутгийн удирдлага, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс бүрэн хэрэглэлтэй хос морь бэлэглэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаа

2026-10-19