Говь-Алтай аймгийн Цээл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн нас баржээ

2023-08-30 1299 0

Өчигдөр буюу 08 дугаар сарын 29-ний өдрийн 14 цаг орчимд Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвд “Цээл сумын Дэрстэй багийн нутаг Хүн толгойтын эхэнд 15 настай иргэн шалтгаан тодорхойгүйгээр нас барсан” тухай дуудлага иржээ. Тус төвөөс найман хүний бүрэлдэхүүнтэй багийг гарган газар дээр нь очиж ажиллаж байгаа аж.

Цээл сумаас 50 км-ийн зайд орших Дэрстэй багийн иргэн, 15 настай хүү энэ сарын 21-ний өдөр тарвага агнаж, гэртээ авчран наймуулаа идсэн гэх өгүүлэмжтэй байх тул уг тохиолдлыг тарваган тахал байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Улмаар ойрын хавьтагч 16 хүнээс шинжилгээ авч, хөл хорио тогтоогоод байгаа юм байна.

Шинжилгээний хариу 24-48 цагийн дараа тодорхой болох гэнэ.

Цээл сум дахь нөхцөл байдлын талаар Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Р.Наранбаатар ийн ярьж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Оюунбат: Борооны үеэр хоёр иргэн ухаан алдсан байсныг эмнэлгийн байгууллагад хүргэсэн

Нийслэлийн Онцгой Комиссоос/НОК/ өчигдөр  Улаанбаатар хотод орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдл

2025-08-22

Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Увс зэрэг 13 аймагт бороо орж байна

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дундговь

2025-08-20

Багш Ж.Ёндонсамбууд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламжийг гардуулав

Энэ жил нийслэлийн ЕБ-ын сургуулийн сурагчид математик, физик, биологи, хими, мэдээлэлзүй, газарзүйн

2025-08-08