Пап Францисийн айлчлалтай холбоотойгоор 3500 орчим сүсэгтэн манай улсад ирэх захиалга өгчээ

2023-08-30 568 0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Ватиканы Төрийн тэргүүн Пап Францис есдүгээр сарын 1-4-ны хооронд манай улсад албан ёсны айлчлал хийнэ.

Уг айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын Ерөнхий сайд, Гадаа харилцааны сайд нар багтжээ. Дэлхийн католик шашны тэргүүний энэхүү айлчлалыг 20 гаруй орны 56 хэвлэл мэдээллийн байгууллагаас 147 сэтгүүлч, ажилтан сурвалжлах аж.

Улс төр, эдийн засаг, шашин соёлын хувьд өндөр ач холбогдолтой энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 31 жилийн ойгоор тохиож буйгаараа онцлог юм. Түүнчлэн айлчлалын гол арга хэмжээ нь энэ сарын 2, 3-нд болох аж. Энэ үеэр хоёр орны Төрийн тэргүүн албан ёсны уулзалт хийж, олон нийтэд хандан үг хэлнэ. Мөн албан ёсны айлчлалаас гадна Пап Францис 13 шашны төлөөлөл оролцсон уулзалтыг зохион байгуулна. 

Ватиканы төрийн тэргүүн айлчлахтай холбоотойгоор 3500 орчим сүсэгтэн, жуулчин манай улсад ирэхээр захиалга өгчээ. Үүнтэй холбоотойгоор манай улсын эдийн засагт энэ өдрүүдэд 400 сая долларын орлого орно гэсэн тооцоолол гарсан гэнэ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Оюунбат: Борооны үеэр хоёр иргэн ухаан алдсан байсныг эмнэлгийн байгууллагад хүргэсэн

Нийслэлийн Онцгой Комиссоос/НОК/ өчигдөр  Улаанбаатар хотод орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдл

2025-08-22

“The mongolz” баг 1.2 сая ам.долларын шагналын сантай тэмцээний шөвгийн дөрөвт шалгарлаа

Саудын Арабын Эр-Рияд хотноо  зохион байгуулж буй цахим спортын "Counter Strike 2" тоглоомын  Esport

2025-08-22

Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Увс зэрэг 13 аймагт бороо орж байна

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дундговь

2025-08-20