Хятадын нэрт зохиолч Үй Хуа ирэх сард Монголд ирнэ

2023-08-29 604 0

”Нэпко” болон “Тагтаа” хэвлэлийн газрууд хамтран “Дэлхийн шилдэг зохиолчид Монголд” төслийг эхлүүлж буй. Тус төслийн анхны зочноор “Амьдрахуй”, “Вэн хот” зэрэг зохиолуудаараа Монголын уншигчдад хэдийн танил болсон Хятадын нэрт зохиолч Үй Хуаг урьжээ.

Зохиолч Үй Хуа 2023 оны есдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зочлох ба Үндэсний номын баярын өдрүүдээр уншигчидтай уулзаж, залуу зохиолчдод санал зөвлөгөө өгөх юм.

Тэрээр Монголд зохиол бүтээл нь хамгийн олон тоогоор хэвлэгдсэн гадаад зохиолчдын нэг. Зохиолч нийт таван роман, зургаан өгүүллэгийн түүвэр, эсээ, нийтлэлийн дөрвөн ном хэвлүүлж, бүтээлүүд нь дэлхийн 20-иод хэлнээ орчуулагджээ.

Түүний “Амьдрахуй” романаар нэрт найруулагч Жан Имоү уран сайхны кино бүтээсэн нь 1994 оны Каннын наадмын шилдэг киногоор шалгарч байв. Эх оронд нь дээрх киног гаргахыг хориглосон ч зохиолч, найруулагч хоёр дэлхий дахинаа танигдаж, нэрд гарсан билээ.

Зохиол бүтээлүүд нь олон улсад танигдахын хэрээр зохиолчийн нэр хүнд төдий чинээ өсөж, Жэймс Жойсын нэрэмжит шагнал болон Италийн утга зохиолын Grinzane Cavor, Францын утга зохиолын Courrier international зэрэг уран зохиолын нэр хүндтэй олон шагнал хүртжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард болох барилдааны хуваарийг гаргалаа

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард болох барилдааны хуваарийг гаргажээ. “Үндэсний бөх

2025-12-01

“Болор Цом-43” наадмын тэргүүн байрын шүлэг “Үг”

Монголын Зохиолчдын Эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадам боллоо. “Бол

2025-11-27

Данбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр нь сэргээн засварлаж, “Шашин, соёлын цогцолбор” байгуулна

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах Улаанбаатар хотын ууган хийд Данбадаржайлин хийдийг хуу

2025-11-27