МУГТ Б.Сэр-Од Гиннесийн дээд АМЖИЛТ ТОГТООЛОО

2023-08-28 739 0

Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээн наймдугаар сарын 19-27-ны хооронд Унгарын Будапешт хотноо боллоо.

Энэхүү тэмцээнд манай улсаас Ж.Олонбаяр, Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Г.Хишигсайхан нар оролцов.

Хөнгөн атлетикийн түүхэнд дэлхийн аваргад хамгийн олон удаа оролцсон тамирчдыг Испанийн Есүс Анхель Гарсиа Брагадо (13 удаа ДАШТ-д оролцсон), Португалын Жоао Вейра, Сюзанна Фейтор (11 удаа) нар тэргүүлдэг байна.

Тэгвэл хөнгөний ДАШТ-д 11 удаа тасралтгүй оролцсон амжилтаар МУГТ Б.Сэр-Од Португалын хоёртой зуузай холбох хэдий ч тэдгээр тамирчид бүгд спорт алхааных. Тиймээс марафон гүйлтээр Б.Сэр-Одтой дүйцэх тамирчин дэлхийд байхгүй бөгөөд тэрээр уг амжилтаараа Гиннесийн дээд амжилт тогтоож байна.

Б.Сэр-Од 2002 оноос хойш ойролцоогоор 74 марафонд оролцжээ.

Хэрэв Б.Сэр-Од 2024 оны Парисын олимпод оролцож чадвал зургаан олимпод оролцсон дэлхийн анхны марафонч болох юм. Тэрээр, Монгол Улсын гавьяат тамирчин, Ази тивийн аваргын алт, мөнгөн медальт, Олимпийн наадамд таван удаа оролцсон нэгэн билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ДАШТ: Б.Буянхишиг АНУ, БНХАУ, Азербайджаны шатарчдын араас 4-р байрт жагсаж эхэллээ

Италийн Монтесильвано хотод 14, 16, 18 насны ангиллын өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруула

2026-06-19

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11

“Чамин Чука” тоглолт дээрээ 20 кг жинтэй дээлээр гоёжээ

Дуучин, СТА Э.Чулуунчимэг. “Хамгийн хөдөлмөрч”, “Хамгийн тууштай”, “Хамгийн олон удаа Монгол орноо т

2026-05-08