П.Сайнзориг: Нэг бөхөөс допинг илэрсэн, гэхдээ нэрийг нь зарлах боломжгүй

2023-08-21 696 0

Допингийн шинжилгээ өгсөн бөхчүүдийн шинжилгээний хариу гарсан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “32 бөхийн шинжилгээний хариу ирсэн. Нэг бөхөөс допинг илэрсэн. Олон улсын гэрээ конвенци болон дүрэм журамд заасны дагуу уг бөхийн нэрийг зарлах боломжгүй. Бид энэ бөхөд мэдэгдэнэ.

Тухайн бөх өөрийн эрхийн дагуу Б сорьцын шинжилгээнд орох эсэхээ шийдсэний дараа бөхийн нэр тодорхой болно. Б сорьцын хариуг харж байж арга хэмжээ авах асуудал яригдана.

Хариуг цувуулж ирүүлдэг, ирсэн хариуг мэдээлдэггүй гэх хардалт явдаг. Үндэсний допингийн төвөөс өгч буй мэдээллээр энэ шинжилгээнүүд долдугаар сарын 17-ны өдрөөс хойш лабораторид орж эхэлсэн. Долдугаар сарын 27-ны өдөр 31 бөхийн хариу ирсэн. Гэхдээ зарим нэгэн эргэлзээтэй хариуг дахин нягталдаг гэж ойлгосон. Энэ хариу өнөөдөр ирсэн. Ирсэн даруйд нь олон нийтэд мэдээлж байгааг хэлье” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11