Л.Халтар: Дархан-Улаанбаатар чиглэлийн дөрвөн урсгалтай замын суурь хучилтын ажил удахгүй дуусна

2023-08-21 649 0

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажлын талаар ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар мэдээлэл өглөө.

Тэрээр “Дарханы замын тавдугаар багцын дөрвөн урсгалтай замын суурь хучилт бүрэн дууссан. Наймдугаар сарын 17-ны өдрийн байдлаар уг замын шинээр барьсан хоёр эгнээ замын өнгө хучилтын ажил 8 орчим километрт хийгдэж байна. Суурь хучилтын зузаан 5 см, өнгө хучилт мөн 5 см тавигдана. 408 километр энэхүү зам дээр өнгө хучилт хийгдэх ёстой.

Дархан чиглэлийн замын 4 болон хоёрдугаар багцад өнгө хучилт эхэлсэн.

Уг замын суурь хучилтын ажил сүүлийн 204 километрээс 32 километр дутуу байна. Хучилтыг ойрын үед хийчихвэл Дархан-Улаанбаатар чиглэлийн дөрвөн урсгалтай, 408 км замын суурь хучилт үндсэндээ дуусах юм. Цаг агаарын саатал гарахгүй бол 32 км замын суурь хучилт болон бусад өнгө хучилт зэрэг ажлуудаа есдүгээр сарын сүүлчээр дуусгахаар ажиллаж байна” хэмээн ярилаа.

Дарханы замыг шинэчлэх бүтээн байгуулалтын ажлыг таван багцад хуваан гүйцэтгэж байгаа. 

  • I багц – Улаанбаатараас баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км,
  • II багц – Хар модот давааны араас Урьхан хүртэл 45.5 км,
  • III багц Урьханаас Сүмбэр хүртэлх 45.74 км,
  • IV багц Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км,
  • V багц Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11