Монгол Улсын иргэд Мальдив руу 30 хоног визгүй зорчдог боллоо

2023-08-21 1050 0

Монгол, Мальдив хоёр улсын бүх төрлийн гадаад паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчихоор болсон байна.

ГХЯ-наас мэдээлснээр 2023 оны наймдугаар сарын 17-ны өдөр Дели хотноо “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальдив улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулжээ.

Хэлэлцээрт Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд, Бүгд Найрамдах Мальдив Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ибрахим Шахийб нар гарын үсэг зурсан байна.

Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэхээс гадна хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чухал ач холбогдолтойг онцолжээ.

Хоёр улсын иргэд визгүй зорчих хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг олгох шийдвэр энэ оны нэгдүгээр сард Засгийн газраас гарч байв.

Мальдив нь Энэтхэг болон Шри Ланкийн баруун өмнө талд оршдог арлын улс. Манай улс Бүгд Найрамдах Мальдив улстай 1985 оны наймдугаар сарын 11-ний өдөр дипломат харилцаа тогтоожээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07