Элэгний эм: Намсрайноровын Жимсээ…

2023-08-20 987 0

Дуучин Үзмээ…


Тээр жил дуучин Жимсээ шинэ жилээр Сэлэнгэ аймагт очиж арга хэмжээнд дуулжээ. Арга хэмжээ болох газар яваад ортол хөтлөгч охин
-Хүүе сайн байна уу та. Нөхөр бид 2 таны дуунуудыг маш их сонсдог. Би таны үнэнч сонсогч зургаа авхуулъя гээд л бөөн хөл болж. Тэгээд “Одоо би таныг ёстой гоё зарлана аа” гэж. Тайзан дээр гараад дуучин бүсгүйг нэлээн хөөрхөн магтаж байснаа
-Ингээд та бүхнийхээ өмнө дуучин Үзмээг урья гэх нь тэр. Үзэгчид ч татаж унах нь холгүй юм болж, Жимсээ ч эг маггүй. Юун дуулах.

Намсрайноровын Жимсээ…


2009 оны намар. Гавьяат Жавхлан, Донж Төгөлдөр хэмээн алдаршсан Төгөлдөр агсан хоёр гар нийлж ажиллаж байсан цаг. Галзуу барын ам руу гараа хийсэн ч яахав гэсэн гал цогтой явсан хоёр залуу дуучдын хамтарсан тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Тэгээд залуу дуучдыг хоёр хоёроор нь телевизийн нэвтрүүлгүүдэд орох даалгавар өгч гэнэ. Хуваарийн дагуу дуучин Намсрайноров, Жимсээ хоёр нэгэн телевизийн өглөөний хөтөлбөрт орохоор болжээ. Яваад очтол хөтлөгч нь жаахаан охин байна гэнэ.
-За нэрс нь хэн билээ гэхэд нь дуучин Жимсээ “Намсрайноров Жимсээ” хэмээн түрүүлэн хариулжээ. Шууд нэвтрүүлэг ч эхэллээ.
Хөтлөгч:
-Өглөөний мэнд. Ингээд хоёр зочноо танилцуулъя хэмээн дуучин бүсгүй рүү харснаа “Намсрайноров овогтой Жимсээ” гэж жишим ч үгүй хэлснээ “Та хэн билээ” гэсэн шиг Намсрайноров руу харах юм гэнэ. Угийн инээд муутай Намсрай доошоо хараад бөмбөгөнөтөл чичирч инээгээд бүүр дуус дуус. Жимсээ жавьжаа хазаж, хөмхийгөө зуун хэсэг гүрийсэн ч тэссэнгүй. Аргаа бараад хөтлөгчтэйгөө гурвуулаа нийлж инээгээд, бүр утгаа алдсан юм болжээ. Юун нөгөө залуу дуучдын тоглолт, нэрийг нь ч хэлж амжсангүй гэнэ. Гарч ирээд Төгөлдөр агсанд ангалзсан юмнууд гээд толгой түрийгүй загнуулсан гэх юм билээ.

Монголчуудын амьдрал №17

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08

Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохи

2026-07-07