Сургамжит үлгэр: Дөрвөн зоос

2023-08-20 557 0

Эрт цагт нэгэн улсын хаан түшмэдүүдээ дагуулаад гадуур явж ард иргэдтэй уулздаг байж. Сонин нь уулзсан бүх хүн “Амьдрал сайхан байна” гэж хэлдэг гэнэ. Үүнд эргэлзсэн хаан үдшийн цагаар энгийн хувцас өмсөөд гадуур ганцаараа явж байж. Гэтэл нэгэн жижиг мухлагт нэг хүн дуулах сонсогдож. Хаан сонирхон явж орвол нэгэн эр дуу дуулан гутал хадаж байх юм гэнэ. Хааныг харсан гуталчин хаан явж байна гэдгийг таньсангүй,
-Тавтай морил, танд юугаар тус болох вэ хэмээн асуув. Хаан мэндлээд хүлээлгийн сандалд сууж гуталчинг ажиглаж харж сууснаа,
-Та өдөрт хэдэн зоос олдог вэ гэж асуув. Гуталчин,
-Дөрвөн зоос олдог гэв.
-Дөрвөн зоосыг амьдралдаа яаж хүргэдэг вэ?
-Нэг зоосыг нь өрөндөө өгдөг, нэг зоосыг нь зээлдүүлдэг, нэг зоосыг нь иддэг, нэг зоосыг нь усанд хаячихдаг юм гэжээ. Хаан гуталчингийн хэлсэн үгийг ухаж эс ойлгоод,
-Та сая ярьсан зүйлээ нэг нэгээр нь тайлбарлаж өгөөч, яагаад нэг зоосоо усанд хаядаг юм бэ гэж лавлаж. Гуталчин,
-Нэг зоосыг өрөндөө өгнө гэдэг нь аав ээждээ өгөхийг хэлж байгаа юм. Нэг зоосыг зээлдүүлнэ гэдэг нь хүүхдүүддээ өгч байгаа юм. Нэг зоосыг иднэ гэдэг нь өөрөө хэрэглэнэ гэсэн үг. Нэг зоосыг усанд хаячихна гэдэг нь татварт өгч байгаа юм. Татварт өгсөн зоос усанд хаясан юм шиг алга болдог гэж тайлж өгчээ.

Маргааш нь хаан түшмэдүүдээ цуглуулаад гуталчингийн хэлсэн үгийг тайлуулах гэсэн боловч хэн ч тайлж чадсангүй гэнэ. Ингээд хаан бүх түшмэлээ халж, гуталчингийн үгийг тайлсан хүмүүсийг түшмэдийн суудалд суулгажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“The MongolZ” багийнхан өнөөдөр 19:00 цагаас “GamerLegion” багтай хүч сорино 

Өнөөдрөөс буюу 8-р сарын 20-ны өдрөөс Саудын Арабын Эр-Рияд хотноо эхлэх “CS2” тоглоомын Дэлхийн ц

2025-08-20

Хүй долоо худагт болж буй наадамд 256 хүчит бөх зодоглож байна

Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, "Их хурд-10" шигшмэл хурдан морьдын уралдаан, Монгол

2025-08-08

Самандын хүү цөөрмийг далай, довцогийг толгод болгох шидтэй

Цаанаасаа төрчихсөн хүн үнэхээр л ондоо байдаг юм билээ. Төрөлх нутгийнхаа 100 жилийн ойгоор Ардын ж

2025-08-05