Өрхийн орлого өмнөх оны мөн үеэс 1.5, зарлага 9.9 хувиар нэмэгджээ

2023-08-17 819 0

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2023 оны хоёрдугаар улирлын дүнг танилцууллаа. 

Үндэсний статистикийн хорооны Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд “Үнийн нөлөөллийг арилгаж тооцсон буюу өрхийн бодит орлого 1.2 сая төгрөг болсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар, өмнөх улирлаас 2.7 хувиар өссөн байна.

Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар нэмэгдэхэд цалин хөлсний бодит орлого 73.7 мянган төгрөг буюу 13.8 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлсэн.

500-900 мянган төгрөгийн мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын 60.8 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлдэг. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.7 нэгж хувиар өссөн мэдээтэй байна” гэлээ.  

Харин өрхийн сарын дундаж зарлагын тухайд “Өрхийн сарын дундаж зарлага 2.2 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 390 мянган төгрөгөөр буюу 21.7 хувиар, өмнөх улирлаас 259.6 мянган төгрөг буюу 13.3 хувиар нэмэгдсэн байна.

Үнийн нөлөөллийг арилган тооцсон нэг өрхийн сарын дундаж бодит зарлагын хэмжээ хоёрдугаар улиралд 1.3 сая төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар, өмнөх улирлаас 9.4 хувиар нэмэгдсэн байна. Нийт зарлагын хэмжээ 9.9 хувиар нэмэгдэхэд хүнсний бус бараа үйлчилгээний бодит зарлага 92 мянган төгрөг буюу 13 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн” гэж дгийг хэллээ. 

Тэрбээр мөн “Талх, гурил, будааны үнэ жилийн 32.3 хувийн өсөлттэй буюу нийт инфляцад 2.2 нэгж хувийн нөлөө үзүүлсэн” гээд 

Долдугаар сарын байдлаар

  • ястай хонины махны килограммын дундаж үнэ 15.3 мянган төгрөг болж, жилийн 23.7 хувиар,
  • ууттай гурилан боовны үнэ 6,000 төгрөг болж 29.3 хувиар,
  • үхрийн цул махны килограммын дундаж үнэ 21,675 төгрөг болж жилийн 27.6 хувиар,
  • үхрийн ястай махны килограммын дундаж үнэ 19,000 төгрөг болж 25.9 хувиар,
  • нэг килограмм нэгдүгээр зэргийн гурилын үнэ 2,391 төгрөг болж жилийн 69.3 хувиар,
  • гуанзны хоолны дундаж үнэ 9,786 төгрөг буюу 28.8 хувиар,
  • атар талхны үнэ 2,443 төгрөг болж 43.5 хувиар тус тус өссөн гэдгийг танилцууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11