Монголын Үндэсний бөхийн холбоо мэдэгдэл гаргажээ

2023-08-17 533 0

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос допингийн шинжилгээний хариутай холбоотой мэдэгдэл гаргажээ.

Тус холбооны мэдэгдсэнээр “Олон нийтийн сүлжээнд Үндэсний Их Баяр наадамд барилдаж, допингийн шинжилгээ өгсөн бөхчүүдийн шинжилгээний хариуны талаар мэдээлэл гарсаар байна. Үүнээс болж олон нийтийн дунд ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд буй.  “Үндэсний Их Баяр Наадмын тухай хууль”-д “… допингийн шинжилгээ авах арга хэмжээг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага зохион байгуулна” гэж заасан ба энэ дагуу баяр наадамд дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээг Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага авсан. Түүнчлэн Допингийн эсрэг дүрэмд “Зөвхөн Үндэсний их баяр наадмын хувьд Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан эрх бүхий этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шийдвэр гаргана” гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага нь авсан шинжилгээнийхээ хариуг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо болон Үндэсний бөхийн салбар хороонд шууд хүргүүлэх зохицуулалттай ба харин МҮБХ-нд ч тэр, цаашлаад нэр бүхий сэтгүүлч, сайтуудад ч урьдчилан мэдээлэх ёсгүй юм. МҮБХ допингийн шинжилгээний хариуны талаар ямар нэгэн мэдээлэл огт аваагүй, авах талаар хүсэлт гаргаагүй, зөвхөн хууль, дүрмийн хүрээнд энэхүү процесс явагдах ёстой гэсэн албан ёсны байр суурьтай байгаа” гэжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

2025-11-04

Утааг дрон ашиглан хянах туршилтыг хийж байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг буур

2025-10-30

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Агаар цэвэршүүлэгчдий

2025-10-30