“Улаанбаатар-2023” Зүүн Азийн Залуучуудын наадам боксын төрлөөр эхэлж байна

2023-08-16 815 0

“Улаанбаатар-2023” Зүүн  Азийн Залуучуудын наадам Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлж байна.

Спортын 12 төрлөөр зохион байгуулагдах  тус наадам энэ сарын 23 хүртэл зохион байгуулагдах юм. 

Зүүн азийн залуучуудын наадамд 11 орны 808 тамирчин, 226 дасгалжуулагч, Азийн спортын холбоодын техникийн зөвлөл болон шүүгчдийн 123 төлөөлөгч, дотоодын 191 шүүгч, техникийн ажилтан, сайн дурынхан зэрэг 2600 гаруй төлөөлөл оролцох юм.

Тэмцээн өнөөдөр Монгол бөхийн  өргөөнөө  боксын төрлөөр эхэлж орой 20:30 минутаас Төв цэнгэлдэх хүрээлэнд орон, орны шилдэг тамирчид чуулсан анхдугаар залуучуудын наадмын нээлтийн үйл ажиллагаа болно.  Боксын тэмцээнд нийт 43 тамирчин 10 жинд өрсөлдөнө.

Манай улсаас 10 тамирчин өрсөлдөх ба өнөөдөр эмэгтэйчүүдийн 54 кг-д Э.Номундарь, эрэгтэйчүүдийн  60 кг-ын жинд У.Алтангэрэл,  63.5 кг-д Ү.Баасандаш  нар рингэнд гарна гэж “Улаанбаатар 2023” Зүүн Азийн анхдугаар наадмыг зохион байгуулах хорооноос мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07