Өмнөговь аймгийн “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны долоодугаар сарын 21-ний өдрийн 16 тоот тогтоолоор 2023 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн ТУЗ-ийн хурлаар тогтоосон нэгж хувьцаанд ногдох ашиг 2743.8 төгрөгийг компанийн санхүүгийн аудитын баталгаажсан тайлангаар 5530.8 төгрөг болгож нэмэгдүүлсэн байна.
Энэхүү нэмэгдүүлэн тогтоосон мөнгөн дүнгийн зөрүү болох нэгж хувьцаанд ногдох ашиг 2787.0 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд 2023 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөнгөн хэлбэрээр хуваарилахаа мэдэгджээ.
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй