Хүмүүждэггүй эрхтэнд нэр өгсөн нь

2023-07-27 670 0

Хэл шинжлэлийн ухааны хэсэг эрдэмтэд эр эмийн ёсны тухай нэр томьёо тогтоохоор хэдэн өдөр цуглаж гэнэ. Зарим нь “Бэлгийн хүмүүжил гэе” гэхэд зарим нь “Эр эмийн харьцаа гэе” гэх мэтээр хоорондоо маргалдаж л дээ.

Тэгтэл Билгүүн номч Бямбын Ренчин гуай “За даа тэр чинь нэг их хүмүүждэггүй эрхтэн дээ. Бас харьцахаа болих нь бий. Зүгээр л эр эмийн ёс гэж нэрлэе” гэснээр өнөөг хүртэл энэ нэрээр нэрлэгдэж байгаа аж.

Зарчмын ямар ялгаа байна?

1993 он, УИХ-ын чуулганаар Монголын соёлын бодлогыг хэлэлцэх їед хууль санаачлагч Б.Лхагвасїрэн их л ууртай. Цөөнхийн төлөөлөгч Р.Гончигоо ч бас уурласан харагдана. Гончигоог “Болбол, зарчим нь” хэмээн удтал тайлбар хийхэд сонсож эс тэвчсэн Б.Лхагвасүрэн бухимдан ойлгосонгүй хэмээхэд Гончигоо
-Эрхэм гишүүн Бавуусүрэн дэндүү дорнын философитой ярьдаг учир ойлгохгүй нь зөв шүү дээ гэвэл эцгийнх нь нэрийг өөрийнхтэй нь хольж дуудсанд Б.Лхагвасүрэн
-Чи битгий доромжлоод байгаарай. Намайг Бавуусүрэн биш, Бавуугийн Лхагвасүрэн гэдэг юм гэхэд Гончигоо
-Бавуусүрэн, Бавуугийн Лхагвасүрэн хоёрт зарчмын ямар ялгаа байнаа, аан гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“The MongolZ” багийнхан өнөөдөр 19:00 цагаас “GamerLegion” багтай хүч сорино 

Өнөөдрөөс буюу 8-р сарын 20-ны өдрөөс Саудын Арабын Эр-Рияд хотноо эхлэх “CS2” тоглоомын Дэлхийн ц

2025-08-20

Хүй долоо худагт болж буй наадамд 256 хүчит бөх зодоглож байна

Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, "Их хурд-10" шигшмэл хурдан морьдын уралдаан, Монгол

2025-08-08

Самандын хүү цөөрмийг далай, довцогийг толгод болгох шидтэй

Цаанаасаа төрчихсөн хүн үнэхээр л ондоо байдаг юм билээ. Төрөлх нутгийнхаа 100 жилийн ойгоор Ардын ж

2025-08-05