Цэргийн арслан Г.Жамбалдорж хүүгийн хамт Эрдэнэцогт сумын 100 жилийн ойн наадмын түрүүг авчээ

2023-07-25 426 0

Энэ жил дөрвөн аймгийн 100 жил, цөөнгүй сумын тэгш ой тохиож байгаа. Аймаг, сумдын наадмыг өнгөлж буй улс, аймгийн цолтой бөхчүүдээс танилцуулахад,

Хэнтий аймгийн Дархан сумын 100 жилийн ойн баяр наадамд 128 бөх зодоглож, Увс аймгийн Давст сумын харьяат Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Улсын заан Б.Серик үзүүрлэжээ.

Харин Хэнтий аймаг үүсэн байгуулагдсны 100, Улсын Тэргүүний Өмнөдэлгэр сумын 100 жилийн ойн баяр наадмын сумын цол, чимэг олгох барилдаанд 64 бөх барилдаж, Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат сумын заан Б.Цогт түрүүлж сумын баяр наадмын түрүүг хоёр дахь удаагаа хүртжээ.

Архангай аймгийн 100, Батцэнгэл сум үүсэн байгуулагдсны 99 жилийн ойн баяр наадамд мөн 64 бөх зодоглож, Дэл багийн харьяат сумын заан Г.Дашлхүмбэ зургаа даван түрүүлж, Дайрбор багийн харьяат сумын заан Д.Тэмүүлэн үзүүрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 100 жилийн ойн барилдаанд Цэргийн арслан Г.Жамбалдорж түрүүлж, хүү Ж.Дарханбаатар нь өсвөрийн ангилалд түрүүлсэн байна.

Завхан аймгийн Их Уул сумын түүхт 100 жилийн ойн баяр наадамд Улсын гарьд Б.Гончигдамба түрүү авчээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 100 жилийн ойн баяр наадамд хүчит 128 бөх барилдаж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Кевико компанийн бөх аймгийн хурц арслан М.Амарсанаа түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Бадрах өглөө компани Нэгдэл клубийн бөх улсын начин Ө.Батзул зургаа даван үзүүрлэсэн байна.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын наадамд Монгол Улсын Өсөх идэр начин Э.Даш түрүүлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Л.Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөр нар нэг тойрогт халз үзье гэвэл би үгүй гэхгүй

“Үндэсний Эвсэл”-ийг Монголын либерал ардчилсан нам дэмжихээ илэрхийлж, хамтын ажиллагааг баталгаажу

2024-05-16

Дэд профессор, генетикч Ж.Хулан: Хор гадагшлуулдаг ген гэмтсэнээс болж хавдар бий болдог

Дэд профессор, генетикч Ж.Хулангийн ярилцлагыг Н.Нацагдоржийн сийрүүлснээр хүргэж байна. Хүн бол

2024-05-15

Монгол банкны “Хар жагсаалт”-аас 130 орчим мянган иргэн, ААН гарчээ

Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг угтан Монголбанк муу зээлий

2024-05-13