Хүүхдийн нэг шүдний эмчилгээг 60 мянган төгрөгөөр тооцож ЭМД-ын сангаас гаргахаар болжээ

2023-07-21 915 0

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолуудад шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж, батлуулаа.

Ингэснээр эрүүл мэндийн даатгалын санг  батлагдсан төсөвт багтаан үр ашигтай зохион байгуулах, иргэн даатгуулагчдын амь насыг аврах, нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцах, иргэдийг эрүүл мэндийн асуудлаас үүсэх санхүүгийн эрсдэлээс  хамгаалах, үр ашиггүй тусламж, үйлчилгээний тоо хэмжээг бууруулах, тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой. Тогтоол, журмуудад орсон өөрчлөлтүүдийг цувралаар танилцуулж байна.

Хүүхдийн шүд, амны хөндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлж алслагдсан сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх боломжийг бүрдүүллээ.

Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд нийцсэн урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээнд хамруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгийн дүнгээр хүүхдийн шүдний өвчлөл их байгаа тул лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад нэг  шүдний эмчилгээг 60,000 төгрөгөөр, жилдээ 3 шүд эмчлүүлэхээр, мөн сум, тосгоны эрүүл мэндийн төвд 90,000 төгрөгөөр, жилдээ 3 шүд эмчлүүлэх зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр боллоо.

Эх сурвалж: ЭМДЕГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

СОНИРХОЛТОЙ: Ихэр шар, цусан толботой өндөг аюултай юу?

Мэдэхгүй бүхэн хүний дайсан гэж нэг үг бий. Урьд нь өндөг шарж идэх үедээ цусан толботой эсвэл дав

2026-08-04

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24

Хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг нь ХЭТ ХАЛУУН

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-наас эхлэн 27-ныг хүртэл ихэнх нутгаар хална. Сүүлийн жилүүдэд

2026-07-23