Хүнс үйлдвэрлэгчдэд 4.7 тэрбум төгрөгийн зээл олгоно

2023-07-19 678 0

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй Хүнсний хангамж, аюулгүй байдал буюу Хүнсний хувьсгал хөдөлгөөний хүрээнд хүнс үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл өгөхдөө “Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийг Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолын дагуу Засгийн газраас 13 хувийн хүүгийн дэмжлэгийг хариуцан төлж, банкны эх үүсвэрт тулгуурлан олгохоор шийдвэрлэсэн. 

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, хоршоодод эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийг 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатайгаар олгоно.

Тухайлбал, мал аж ахуйн үйлдвэрлэлд 132.3, газар тариалангийн үйлдвэрлэлд 342.6, хүнсний боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөгийн нийт 982 тэрбум төгрөгийн зээлийг банкны эх үүсвэрээс олгохоор шийдвэрлэсэн” гэсэн юм.

Үүний дагуу эхний ээлжид 4.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын  тогтоолоор батлагдсан төлөвлөгөөний дагуу Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын өнгөрсөн зургаадугаар сарын 30-ны өдрийн тушаалаар дараах салбар чиглэлд хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэжээ.

  • Жимс, жимсгэнийн төрөлжсөн аж ахуй
  • Төмсний супер-элит үр үйлдвэрлэл
  • Загвар хоршоо
  • Мах болон нарийн ноост үржлийн цөм сүргийн аж ахуй
  • Нийслэлээс орон нутагт шилжин суурьшсан аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох

Энэ чиглэлээр хөнгөлөлттэй зээл авах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг авч эхэлжээ.

Зээлийн материалыг нэг сарын хугацаанд буюу ирэх наймдугаар сарын 19-ийг хүртэл хүлээн авах юм байна.

Төслийн материалыг Жижиг, дунд үйлдвэрийн газрын https://sme.gov.mn цахим хаягаар хүлээн авах аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15