Монгол туургатан бөхчүүд даваа ахих магадлалыг нэмэгдүүлж өгөх хүсэлт гаргажээ

2023-07-07 737 0

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар улс, аймгийн алдарт цолтой хүчит 512 бөх зодоглоно.

Баяр наадмын тухай хуульд заасны дагуу наадмаар зодоглох бөхчүүдийг долоодугаар сарын 8-10-ны хооронд бүртгэнэ.

Мөн Өвөр Монгол, Тува зэрэг монгол туургатан бөхчүүд энэ жилийн наадмаар барилдах саналаа Монголын үндэсний бөхийн холбоонд уламжилжээ.

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Монгол туургатан бөхчүүд цолны эрэмбээр манай дээд эрэмбэтэй бөхчүүдтэй учраа таардаг тул даваа ахих магадлал бага байдаг. Үүнийг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтээ нэр бүхий бөхчүүд гаргасан.

Мөн өөрийн хил залгаа аймгуудын наадамд зодоглох хүсэлтээ илэрхийлсээр байна. Одоогоор 30 гаруй бөх зургаан аймгийн наадамд зодоглох саналаа өгсөн. Үүнийг баяр наадам зохион байгуулах комиссын Үндэсний бөхийн салбар хороо хэлэлцэн шийдвэрлэнэ” хэмээжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ДАШТ: Б.Буянхишиг АНУ, БНХАУ, Азербайджаны шатарчдын араас 4-р байрт жагсаж эхэллээ

Италийн Монтесильвано хотод 14, 16, 18 насны ангиллын өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруула

2026-06-19

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

“Чамин Чука” тоглолт дээрээ 20 кг жинтэй дээлээр гоёжээ

Дуучин, СТА Э.Чулуунчимэг. “Хамгийн хөдөлмөрч”, “Хамгийн тууштай”, “Хамгийн олон удаа Монгол орноо т

2026-05-08