Аврах ажиллагаанд явж байсан жолооч Хараа гол руу машинтайгаа унаж эндсэн харамсалтай хэрэг гарчээ

2023-07-07 843 0

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Н.Лхагвадорж өнөөдөр өглөөний 06 цагт сумын онцгой комиссыг хуралдуулжээ.

Учир нь, өчигдөр буюу долдугаар сарын 06-нд аврах ажиллагаанд явж байсан нэг иргэн Зил-131 маркийн автомашинтайгаа 64-ийн модон гүүрээр гарч явахдаа машинтайгаа унаж эндсэн харамсалтай үйл явдал болжээ.

Одоогоор цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Ард иргэдийн аюулгүй байдлын төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаад эндсэн талийгаачийн гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Иргэдийн хувьд онцгой комиссын анхааруулгыг сайтар даган мөрдөхийг дахин анхааруулъя.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07