Сургууль, цэцэрлэгийн карантийг 04 сарын 30 хүртэл сунгах санал гаргажээ

2020-03-19 1592 0

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Хөл хориог үргэлжлүүлэх эсэх дээр яам дангаараа санал гаргахгүй. Эрүүл мэндийн болон холбогдох мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэж УОК-т санал оруулна” гэж мэдэгдсэн.

Тэгвэл Эрүүл мэндийн яам сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг дөрөвдүгээр cарын 30-ыг хүртэл сунгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа аж. “Сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах нь зүйтэй гэж үзэж байна. Гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манай улсад коронавирүс зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлэх нь халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ” гэжээ.

Уг асуудлыг баасан гарагт болох УОК-ын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10