Үндэсний их баяр наадам шагайн харваагаар эхэллээ

2023-07-07 839 0

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар Тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харваа өчигдөр шагайн харвааны асарт эхэллээ.

Баяр наадмын шагайн харваа өсвөрийн болон ахмад харваачдын (55-аас доош насны) харваагаар эхлээд байна.

Улаанбаатар хот, Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай аймгаас ирсэн өсвөрийн 10, ахмадын 21 баг оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Үлэмж дархан, Дархан мэргэн, мөн гарамгай, харьшгүй мэргэн 20 гаруй харваач наадмын шагайн харваанд цэц мэргэнээ сорьж байгаа юм.

Шагайн харвааны насанд хүрэгчдийн харваа долоодугаар сарын 9-ний өдөр эхэлж, долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд үргэлжилж, 12-нд өсвөрийн 4, залуучууд, ахмадын дөрвөн баг шигшээд тунаж үлдсэнээр аварга багууд шалгарна.

Шагайн харваа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1998 оноос наадмын нэг төрөл болж, харваачдын цол, зэргийг мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог болгож хуульчилсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08