ХӨСҮТ: Гэдэсний халдвараар 3800 гаруй, цусан суулга өвчнөөр 500 орчим хүн өвчилсөн

2023-07-05 783 0

Үргэлжлэн орсон ус ихтэй борооны улмаас хөрсний бохирдол нэмэгдэж, гэдэсний халдварт өвчлөлийн эрсдэл ихсэх хандлагатай байгаа тухай ХӨСҮТ-өөс мэдээллээ.

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны тасгийн эрхлэгч Амгалан:  “Он гарснаас хойш эхний зургаан сарын байдлаар 3800 гаруй хүн гэдэсний халдвараар өвдсөн байна. Үүний 80 хувь нь гар, хөл, амны өвчин. Тус халдвараар ихэнхдээ 0-4 насны хүүхдүүд өвчилдөг бөгөөд хүүхдийн гар, хөл, амаар цэврүүт тууралт гарч, өндөр халуурдаг. Мөн цусан суулга өвчнөөр 500 орчим хүн өвчилсөн. Эдгээр халдварууд өмнөх онтой харьцуулахад 2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан.

Гэдэсний халдварт өвчин хоёр дахин өссөн бөгөөд жилийн дараа халдварын бүртгэл илүү их нэмэгдэх хандлагатай байна. Мөн бороо их орсны улмаас хөрсний бохирдол нэмэгдэж буй тул ахуйн ариун цэврийг сахих шаардлагатай байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЭМДЕГ ажилтнуудаа дэмжсэн жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого хэрэгжүүлж байна

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар ажилтнуудын эрүүл мэнд, тав тухтай ажиллах нөхцөлийг х

2025-09-30

Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн чадавхийг бэхжүүлэх сургалт зохион байгуулав

ЭМДЕГ-аас Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн чадавхийг бэхжүүлэх сургалтыг үе шаттайгаа

2025-09-26

Сурвалжилга: Эрт илрүүлэг хөтөлбөр зогсоогүй

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “Эрт илрүүлэг” үзлэг оношилгоог энэ сарын 22-ны өдрөөс эхлэн

2025-09-24