“Дээлтэй Монгол” наадамд ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО, Хөх нуурын Дээд монголчууд оролцоно

2023-06-29 607 0

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар Тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй Монгол-2023” наадмыг долоодугаар сарын 9-ний өдрийн 11.40-22.00 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

“Дээлтэй Монгол” наадамд есөн дүүрэг, 21 аймгийн оролцогчдоос гадна ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО, Хөх нуурын Дээд монголчууд хүрэлцэн ирж өөрийн угсаатны хувцасны онцлогийг нийслэлчүүд болон жуулчдад толилуулахаар зохион байгуулагчид төлөвлөөд байгаа аж.

Тус наадмын Ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын аялал жуулчлалын холбоо болон Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Монгол костюмс” ХХК ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Какурюү М.Ананд “Отаваяма” дэвжээгээ нээлээ

Японы мэргэжлийн сумогийн 71 дэх аварга Какурюү М.Ананд “Отаваяма” дэвжээгээ Токио хотын Сүмида

2025-06-25

“Нийслэлийн иргэдийн баяр-Хүрээ цам даншиг наадам 2025”-ын түрүү бөхийг 30 сая төгрөгөөр байлна

Ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 28, 29-нд “Нийслэлийн иргэдийн баяр-Хүрээ цам даншиг наадам

2025-06-19

Наадмын сорилго барилдаан энэ сарын 28-ны өдөр болно

МҮБХ-ноос танилцуулснаар энэ зургаадугаар сард: Зургаадугаар сарын 3-ны мягмар гарагт 13:

2025-06-03