Нийслэлийн хэмжээнд 3 ээлжид шилжих эрсдэлтэй 47 сургууль байна

2023-06-27 862 0

Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсан. Тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд оролцогч талууд зөвлөлджээ. Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсролын ерөнхий газрын зүгээс нөхцөл байдлыг танилцуулсан байна.

Нийслэлийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд буюу 9 дүгээр сард 3 ээлжид шилжих эрсдэлтэй 47 сургууль байна. Дүүргээр нь задалж үзвэл

  • Баянгол дүүрэг 4
  • Баянзүрх дүүрэг 16
  • Сонгинохайрхан дүүрэг 10
  • Сүхбаатар дүүрэг 4
  • Хан-Уул дүүрэг 11
  • Чингэлтэй дүүрэг 1
  • Налайх дүүрэг 1 сургуулийн нийт 16657 сурагч 3 ээлж рүү шилжих тооцоолол гарч байна. Дүүрэг бүр өөр өөрийн шийдлийг танилцуулж байгаа боловч төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, хамтран ажиллах байдлаар дэмжлэг үзүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Шийдлийг багц байдлаар авч үзвэл
  • Шинэ барилга өргөтгөл ашиглалтад орох 7
  • Түрээсийн байр бэлэн байгаа 11
  • Түрээсийн барилга олж байгаа 3
  • Түрээсийн барилга хайж байгаа 16
  • Ойролцоо байршилд шинэ сургуулийн барилга ашиглалтад орох 3
  • Дотоод нөөц бололцоогоо ашиглах, засварлах 6
  • Танхим болон цахим сургалтыг хослуулах 1 гэсэн үр дүн гарч байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15